Тун удахгүй тэрбумтан Жэймс Пэкертэй гэрлэхээр төлөвлөж буй нэрт дуучин Мэрайя Кэри Америкийн телевизийн Hallmark TV сувгийн бүтээх гурван ч кинонд тоглох гэрээнд гарын үсгээ зуржээ. Тэрбээр энэ төсөлд жүжигчин хүний хувиар оролцоод зогсохгүй найруулагч, дууны зохиогчоор нь ажиллах юм байна. Мөн тэрбээр зураг авалтад хоёр жилийг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны кино ирэх жилийн Гэгээн Валентины баяраар гарах аж.