05.26

Жексоны охин аавынхаа зургийг гар дээрээ шивүүлэв

Попын хаан Майкл Жексон таалал төгсөхөд түүний охин Пэрис ердөө 11 настай байсан аж. Аавынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ээлжит алхмаа Пэрис хийж аавынхаа Dangerous цомгийн хавтсан дээрх гэрэл зургийг гар дээрээ шивүүлжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд шивээснийхээ гэрэл зургийг байршуулаад дор нь “Амьдрал өөрөө их утга учиртай зүйл шүү. Амьдралын утга учир янз бүрийн хэлбэрээр оршиж байж болно. Хэзээ ч өөрийн хаанаас угшилтайг бүү мартагтун. Хэний хүүхэд вэ гэдгээрээ бахархаж яв” хэмээн бичсэн байна.