Засгийн газраас соёл урлагийн салбарын “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг 2008 онд баталсан. Уг журмын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулсаар ирсэн бөгөөд энэ жил 8 дахь удаагаа шилдгийг шалгаруулж “Мөнгөн мод” цомыг гардууллаа. Тэгвэл “Оны шилдэг дуучин”-аар МУГЖ Г.Ариунбаатар шалгарлаа. Түүнийг ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуурийн дуулаачын төрөлд нэгдүгээр байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртсэнийг онцолж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна.