05.27

С.Ламбаа: Хугацааг таван жил болгосноор тэнсэн харгалзах ял болгох боломжтой

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр “Сайдын цаг”-т оролцож, салбартаа хийж буй ажлуудболон шинээр батлуулахаар ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэртүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

–Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч нарт хариуцлага тооцох асуудлыгхуульчилсан нь эргээд эсэргүүцэлтэй тулгарсан. Таныг салбарын сайдад томилогдоход ч энэ тухайхуулийн төслийг боловсруулахыг анхааруулж байсан?

–Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулжхэлэлцүүлсэн. Төсөл дэмжигдсэн. Гэвч УИХ–ын чуулган завсарласан учир ирэх сарын 23-ныг хүртэл энэ хуулийнтөслийг хэлэлцэх боломжгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.1-д өөрчлөлт оруулж байгаа. Эрүүл мэндийнэсрэг гэмт хэрэг буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч нас барсан гэсэн хоёрзаалтыг нэг санкцаар хуульчилсан байдаг. 20-80 сая төгрөгөөр торгож, 2-8 жил хорих ял оноохоор хуульчилсанзаалтыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хамт байгааг салгаж хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтгаарбуюу торгох, эрх хасах, ял эдлэх хугацааг нь заасан. Үүнээс гадна хохирогч нас барсан тохиолдолд ялын хэмжээг1-5 жил хорих ял ногдуулахаар хийсэн. Дээд талын хугацааг таван жилээр тогтооно гэдэг нь тэнсэн харгалзах ялавах боломжийг бүрдүүлж байгаа юм.

–Мөн мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл байгаа. Энэ хууль батлагдвал эрүүлмэндийн салбарт ямар өөрчлөлт орох вэ?

–Эмнэлгийн мэргэ­жилт­ний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газарт хүргүүлсэнбайгаа. Эмнэлэг, даатгагч байгууллага, даатгуулагч, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хоорондын нөхөнтөлбөрийн харилцааг зохицуулсан шинэ хуулийн төсөл юм. Хууль батлагдаад хэрэгжвэл эрүүл мэндийн салбартажиллагсдын эрх ашгийг хамгаалахад чухал үүрэгтэй байх юм.

–Улаанбурханы вакцинжуулалтад иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна. Вакцинжуулалтын үеэр илүүцагаар ажиллаж байгаа эмч нарын цалинд хэдэн төгрөг төсөвлөсөн бол?

–Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар улаанбурханы өвчлөл 30хувиар буурсан. ХӨСҮТ–д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо 100 руу орж ирсэн. Одоогоор 531 мянган хүнвакцинжуулалтад хамрагдсан буюу 83.2 хувьтай байна. Вакцинжуулалтыг 31-ныг хүртэл хийнэ. Хан–Уул, Налайх,Багахангай дүүргийн иргэд вакцинжуулалтад муу хамрагдаж байна. Сая вакцинжуулалтын арга хэмжээ,шатахууны зардал, илүү цагийн хөлс төлөхөд Засгийн газар тогтоол гараад 948 сая төгрөг шийдэж өгсөн. Энэмөнгөөр илүү цаг олгогдчихсон. Одоо дахиад илүү цагийн мөнгө үүсч байгаа. Энэ мөнгийг шийднэ. Хэдийгээрулаанбурхан өвчний дэгдэлт буурсан ч хачигт халдвар дэгдэх төлөвтэй байна. Хачигт хазуулсан, халдвар авсанхүний тоо 300 гаруй бүртгэгджээ. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, нүүр, амны өвчин өсөххандлагатай байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

–Үүнээс гадна Улсын II төв эмнэлгийн хашаанд барьж байгаа Оношлогооны төвийн барилгыг ямаркомпани барих вэ. Санхүүжилтийг хэрхэн шийдэж байна?

–Оношлогооны төвийн шавийг тавьсан. Солонгосын 55 сая ам.долларын зээл, манай Засгийн газрын 10 саяам.долларын хэмжээний санхүүжилттэй, нийт 65 сая ам.доллар зар­цуулагдана. Солонгосын “Самсунг” группбарил­гыг барина. Цахим эрүүл мэндийн компани, барилга барих, тоног төхөө­рөмж нийлүүлэх ком­пани зэрэгнэг кор­пораци болж орж байгаа. Монголын талаас туслан гүйцэт­гэгчээр “Одкон” компани оролцоно.Оношлогооны төвийн давуу тал нь цөмийн хурдасгуурыг үйлдвэрлэх изотопын үйлдвэрийг дотор нь  байгуулна.Энэ бол Монголд анх удаа байгуулагдаж байгаа төв.

-“Самсунг” компанийг ямар шалгуураар сонгосон бэ?

-“Самсунг” гэдгийг өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Төмөр зам, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барихаас гадна, эрүүл мэнд боловсрол гээд бүх салбарт хөгжсөн компани. Эрүүл мэндийн талын компани нь шалгарч орж ирсэн. “Самсунг” зөвхөн менежмент хийнэ. Консарциум болоод орчихсон учраас ямар нэгэн асуудал байхгүй. Солонгосын “Экзим” банк урьдчилгаа төлбөрөө хийсэн. Ажил саадгүй явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин