05.28

Б.Баатар Ч.Ундралыг өмөөрөв

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор оролцох үед Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэгийг нь үзүүлсэн юм. Энэ асуудлаар найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Энэ урт хугацаанд Ундрал нэг ч удаа олон нийтийн хэрэгсэлээр гоншигнож, худлаа vнэн ярьж дарам шахалт болоогvй! Уран бvтээл зогсоогvй л ирсэн. Намайг доромжилж гүтгэж болно. Ганцхан Ундралыг улс төрийн энэ заваан тоглоомдоо ашиглахгүй байхыг хүсье” хэмээн бичжээ.