Жүжигчин П.Шүүдэрцэцэг саяхан бас нэгэн буяны үйлс хийж, энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр "Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв"-ийн хүүхдүүдэд номын худалдаанаас ном аван бэлэглэсэн байна. Тэрбээр энэ тухайгаа "Өнөөдөр шинийн 15-ны билэгт сайн өдөр Дүү нартаа номын үзэсгэлэн худалдаагаас Дэлхийн сонгодог зохиолуудыг болон сурах бичиг үлгэрийн ном зэргийг аван хүргэж өглөө. Дүү нар минь эрдэм номтой сайн хүн болоорой. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүр хийж амьдраарай. Дагаад аягүй хөөрхөн байсан. Амжилт дүү нар минь. Номоо унших гээд яарч байсан нь өхөөрдөм байсан" хэмээн бичжээ.