05.31

Нара нэр дэвшигчээр бүртгүүлэх материлаа өгчээ

Баянгол дүрэгт бие даан нэр дэвшихээр шийдсэн Нара тойргийнхоо сонгогчдын гарын үсгийг цуглуулж, холбогдох материалуудаа бүрдүүлэн СЕХ-нд өгчээ. Тэрбээр "За УИХ-ын 69-р тойрогт ( Баянгол дүүргийн 8,10,12,13,14,22-р хороо) бие даан нэрээ дэвшүүлэхээр Мөнхтөрийн Нарантуяа миний бие 801 дэмжигч-сонгогчдын гарын үсэгтэй маягт болон хуулийн дагуу бүрдүүлсэн материалуудаа СЕХ-нд хуулийн хугацаанд нь багтаан хүлээлгэн өглөө. 6-н сарын 4-ны өдөр үргэлж дэмжиж урам зориг өгч байдаг та бүхэндээ баяртай мэдээ дуулгана гэдэгтээ итгэлтэй байна" хэмээсэн байна.