06.02

Э.Энхзол: Зүгээр л үзээд, инээгээд, стрессээ тайлаач

Дуучин Э.Энхзол  “Яг түүн шиг” шоунд оролцож байгаа билээ. Тэрбээр саяхан ихэд бухимдсан бололтой өөрийн цахим хуудаснаа “Найз нөхөд минь хэлж байна л даа. Ингэж хүн амьтанд доромжлуулан байж ийм шоунд орох хэрэг байдаг юмуу гэж... Миний өмнөөс санаа зовж байгаа та нартаа зөндөө их баярлалаа, бас хайртай. Миний өмнөөс зөндөө хүмүүстэй муудалцаж байна гэнэ. Тэгэхдээ яг үнэндээ бол тэр муулж үхэх гээд байгаа хүмүүс юун сүртэй сүүжний яснууд вэ. Энэ зүгээр л хөгжилтэй шоу шүү дээ. Зүгээр л үзээд, инээгээд, стрессээ тайлаач дээ. Юун сүртэй, бүхнийг зүрх рүүгээ ойрхон хүлээж авч зовчихдог юм бэ. Юу ч хийдэггүй хүн л муулуулдаггүй, сонсогддоггүй байх. Сүртэй ш дээ. Та нар зөвхөн биднийг муулж стрессээ тайдаг юм болов уу. Муулах бас шоолон хүнтэй болгож, ямар ч байсан та нарын стрессийг тайлж байгаа юм байна даа” хэмээн бичжээ.