06.03

Шилэн Цогоо бенз аниагийн сонгуулийн сурталчилгаанд туслах уу

Хэд хоногийн өмнө twitter хуудаснаа Цогоо нэрээр алдаршсан иргэн Цогтгэрэл эсрэг намын бенз хочит Л.Эрдэнэчимэгийг сонгуулийн сурталчилгаандаа  туслуулах уу  хэмээн аархсан байх юм. Угаасаа PR, имиж муутай Эрдэнэчимэг ингэхэд шилэн Цогоогоос яагаад зөвлөгөө авч болохгүй гэж. Төрд түмнийг төлөөлөх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байж агнасан туулай, унасан машинаа гайхуулж, барагтай л өмссөн дотоожоо рекламдах нь холгүй явдаг хэнэггүй гишүүнд харин ч томоохон дэм болох юм бишүү. Түүний өрсөлдөж буй 72-р тойрогт  оймсны хүүхэн гэгдэх Баянсэлэнгэ, бенз хочит Эрдэнэчимэг, дүнз доктор Н.Учрал нар учраа таарч “Учиртай гурван толгой” гэх нэрийг ч авч амжаад байгаа гэнэ.
 
Г.Уянга