Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун өөрийн брэндийн матт уруулын будгаа саяхан худалдаанд гаргасан билээ. Тэрбээр хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй ч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү хальтиран орсон шалтгаан нь багын мөрөөдөлтэй нь холбоотой гэнэ. Х.Намуун энэ тухайд "Би тав, зургаадугаар ангийн жаахан охин байхаасаа л сормуусаа будахаас эхлээд бага багаар нүүрээ будаж эхэлсэн л дээ. Тухайн үед ээж маань нас чинь болоогүй жаахан охин байж яах гэж нүүрээ будаад байдаг юм бэ гэж их зэмлэдэг байсан ч нүүрээ будах нь намайг илүү аз жаргалтай болгодог байсан болохоор би сонирхлоо орхиж чадаагүй. Хүн хүссэн, мөрөөдсөн, дурласан зүйлээ орхиж чадахгүй, түүнийхээ төлөө үхэн хатан тэмцэж чаддаг юм билээ. Би яг л үүн шиг нойр хоолоо умартаж зүтгэсээр мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан маань энэ.
Би хүүхэд байхаасаа л энэ тухай мөрөөдөж, үүнийхээ төлөө харин тууштай зүтгэж, матт уруулын будгаа амжилттай гаргаж чадлаа" хэмээн ярьжээ. Х.Намуун монголчууддаа зориулан элдэв харшил өгөхгүй, боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд цаашид уруулын будгийнхаа нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж яваа гэнэ лээ.