"Таны хамгийн хайртай, дуртай хүүхэлддэйн кино юу вэ" гэсэн санал асуулгад Оросын насанд хүрэгсдийн 42 хувь нь чоно, туулай хоёрын адал явдалт “Чамайг даа” киног нэрлэсэн байна. Харин зургаан хувь нь “Винни-Пух”, таван хувь нь “Простоквашино”, дөрвөн хувь нь “Хүйтэн”, гурван хувь нь “Гена матар, Чебурашка” киног нэрлэжээ. Санал асуулгад оролцогсдын гурав орчим хувьн “Үнсгэлжин”, “Том Жерри хоёр”, “Электрон жаалын адал явдал” кинонуудыг нэрлэсэн байна. Сүүлийн үед орост хийсэн хүүхэлдэйн кинонуудаас санал хасуулгад оролцогсдын 16 хувь нь “Маша баавгай хоёр”-ыг үзэх дуртай гэсэн бол цааш нь “Гурван баатар”, “Алеша Попович, Тугарин могой хоёр” “Хөгжилтэй бөмбөлгүүд” киног сайн кино гэж нэрлэжээ.