06.06

Т.Дэлгэрмөрөн: Хайрлаад л байгаарай, нэгнийгээ гэрэлтүүлээд л байгаарай

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Номин талст” хамтлагийн бие даасан тоглолтын тайзнаа “Зүүдэнд ирэх жаргал” дуугаа дуулах үедээ ханьдаа 999 сарнай цэцгийн баглаа бэлэглэн хайрын үгсээ шивнэж байсан билээ. Тэгвэл дуучин залуу саяхан тэр бичлэгээ дахин үзсэн байна. Ингээд “Ямар гоё бичлэг олов оо, би. Яасан сайхан юм бэ. Тийм ээ, бидэн хоер гутрах ёсгүй амьдарсан. Алаг үрдээ үзүүлэх дурсамжтай, ард олон, үеийнхэндээ хэлэх үгтэй, араас ургаа дүү нартаа дуурайл болох тийм л хайрыг эдэлсэн. За, одоо бол харин боллоо. Ахин би шаналахгүй, амьд бурхан минь чамайгаа бидэн хоер чинь агшин бүртээ мэдэрдэг. Алаг дэлхийг мөр бүтэн жаргалтай туулахаар урагшиллаа. Хүн болгон бие биенийхээ мөн чанарыг л мэднэ. Харин мөнх бусын заяа тавиланг бурхан багш цаг хугацаатай өгсөн байдаг юм билээ. Хайрлаад л байгаарай, харамсах явдалгүй нэгнийгээ гэрэлтүүлээд л байгаарай. Услаад л байгаарай, учир нь бид чинь модноос өөрцгүй амьтай бурхад юм билээ, ах дүүс ээ” хэмээжээ.