Монголын үндэсний кино урлагийн академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг “Академи Авардс” наадам өчигдөр боллоо.
“Академи Авардс”-ын шилдгээр дараах уран бүтээлчид тодорчээ.
Шилдэг найруулагч: Ж.Сэнгэдорж “Lovers”
Шилдэг эрэгтэй гол дүр: "Атганд үлдсэн эрдэнэ" киногоор Ардын жүжигчин П.Цэрэндагва
Шилдэг эрэгтэй туслах дүр: “Содура” киногоор жүжигчин С.Ариунбямба
Шилдэг эмэгтэй туслах дүр: “Содура” киногоор СТА С.Болормаа
Шилдэг эмэгтэй дүр: Д.Гэрэлмаа "Ловерс"
Шилдэг богино хэмжээний кино: М.Аззаяа, Б.Баярсайхан "Эргэж ирсэн нь"
Шилдэг зураач: П.Бэрхээдэй “Өртөө” киногоор шалгарлаа.
Шилдэг зураглаач: “Ловерс” киногоор Э.Нэргүй,
Шилдэг эвлүүлэгч: “Ловерс” киногоор М.Төгөлдөр,
Шилдэг хөгжмийн зохиолч: “Маш нууц” киногоор Б.Одбаяр,
Шилдэг дуу: “Содура” киноны дуу шалгарлаа.
Шилэг дебют шагналыг “Замбуулин дуусах болоогүй” киногоор М.Батбаяр,
Шилдэг дууны найруулгын шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоор Михиа Рикардо, н.Сүхдамба нар
Шилдэг зохиолчоор “Үргээлэг-2” киногоор Т.Бум-Эрдэнэ
Шилдэг дүрсний эффектийн шагналыг “Содура” киногоор Ш.Тансаг,
Шилдэг нүүр будалт төрөлд нүүр хувиргагч Г.Ганчимэг “Содура” киногоор
Шилдэг хөрөнгө оруулагчаар Прайм Пикчэрс “Үргээлэг-2” киногоор
Академич Х.Дамдины нэрэмжит шагналыг "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зохиолч, найруулагч У.Уранчимэг тус тус хүртжээ.