06.08

Н.Онон продюсер болжээ

МУСТА Н.Онон жүжигчний зэрэгцээ продюсер хийхээр шийдсэн байна. Тодруулбал, тэрбээр “Сайн уу амьдрал минь II” уран сайхны киноны продюсерээр ажиллажээ. Энэ тухайд тэрбээр "Бид “Номадс фильм” гэдэг кино продюсерын компани байгуулсан юм. Энэ компани байгуулагдаад 5-6 сарын нүүрийг үзэж байна. Үйл ажиллагааны чиглэл гэх юм бол кино бүтээхэд маркетинг, менежмент, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Үндсэндээ бол кино урлагийг өндөр түвшинд бүтээхэд өөрийнхөө чадах хэмжээнд туслах, дэмжих, хамтран сайхан уран бүтээл хийх ийм л зорилгоор байгуулагдсан компани юм. Энэ зорилгынхоо хүрээнд “Сайн уу амьдрал минь II” гэдэг энэхүү кинонд шижигнэсэн залуучуудтай хамтран ажилласан хэрэг.Энэ миний долоо дахь уран бүтээл. Өмнө нь “Сэргээш I,II, III”, “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”  гээд ихэнхи нь “Х түц” хамтлагтайгаа хамтарч ажилласан байдаг. Энэ бол “Х түц”-ээс гадна хийж байгаа миний анхны продюсорийн ажил юм" хэмээн ярьсан байна.