25 настай жүжигчин, “Бүрэнхий” киноны од Кристен Стюарт "Chanel Paris"-ын зар сурталчилгаанд оролцсон байна. Энэ хүрээнд нэртэй жүжигчин бүсгүй нэлээд илэн далангуй клипэнд тоглосон аж. Нэг роликт нь энгэр задгай цамцтай, нөгөөд нь энгэр задгай цээживчтэй байх аж. Германы загвар зохион бүтээгч Карл Лагерфельд энэ хариуцлагатай ажлыг өөр хэн нэгэнд даатгалгүй өөрөө бичлэгийг нь хийсэн байна. Мөн ойрын үед тэрбээр брэндийнхээ нүүр царайг өөрчлөх бодолгүй байгаа гэнэ шүү.