Дуучин Тэйлор Свифтын шүтэн бишрэгчид үе үе түүний зүгээс гэнэтийн бэлэг хүлээж авдаг. Дуучин бүсгүй байсхийгээд л өөрийн фэнүүдэд гэнэтийн бэлэг барьдаг билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр Свифт бүсгүй фэнүүдээ дахин баярлуулжээ. 26 настай дуучин бүсгүй хоёр шүтэн бишрэгч нь хуримаа хийх гэж байгааг олж мэдсэн байна. Тэдэндээ бэлэг сэлт өгөхийн оронд Свифт маш нууц байдалд хуриманд нь ирээд ая дуугаа өргөснөөр залуу хос болон тэнд цугларсан зочдыг алмайруулж орхижээ.
Сүйт хархүүгийн дүү бүсгүй удахгүй болох ахынхаа хуримын талаар цахим сүлжээнд бичсэн аж. Тэдний ээж өнгөрөөд удаагүй байсан гэнэ. Гэхдээ ээж нь хүүгийнхээ хуримыг эмнэлгийн өрөөн дотроо үзэж, гэрч болж чадсан байна. Гэрлэлтээ тэр өдөр бүртгүүлэхдээ сүйт хархүү ээжтэйгээ Свифт бүсгүйн дууны аянд бүжжээ. Энэ түүхийг сонсоод од бүсгүй ихэд сэтгэл нь хөдөлж, хуримын ёслолд нь биечлэн оролцож, тэдэнд баяр хүргэхээр шийдсэн байна.