Үсийг эрүүл байлгах эхний алхам бол гэмтэхээс сэргийлэх. Тэгвэл үсээ хэрхэн гэмтэхээс сэргийлэх вэ?
Үсийг гэмтхээс хамгаалахын тулд сүлжих, шуух, малгай өмсөх зэргээр хамгаалахаас гадна өөр бусад анхаарвал зохих зөвлөмжүүдийг хүргэе. Жишээ нь: Нүүр цэвэрлэгч бодис нь үсийг гэмтээх сөрөг нөлөөтэй. Тиймээс нүүрээ цэвэрлэх үедээ малгай болон алчуураар үсийг сайтар далдлах хэрэгтэй.
Үсний эрүүл мэндэд арьсны эрүүл байдал мөн чухал нөлөөтэй. Чийгшүүлэлт болон витминжуулалт нь арьсийг эрүүл байлгахад тустай.
Эдгээрээс гадна үсийг зөөлөн намирсан байдлаа хадгалахад туслах 11 зөвлөмж
1. Үсийг нойтон үед нь самнавал маш амархан гэмтдэг.
2.Ангижруулагч хэрэглэх үедээ хүйтэн бүлээн ус хэрэглэвэл үс хатсаны дараа сэгсийх нь бага байх болно.
3. Бүдүүн шүдтэй самны оронд зөөлөн үстэй сойтгон сам хэрэглээрэй. Энэ нь үсэнд массаж болох ба цусны эргэлтийг сайжруулснаар үсний ургалтад сайн нөлөөтэй.
4. Өдөр бүр үсээ угаах нь сайн биш. Учир нь хүний биенээс ялгардаг чийгшүүлэгч тос нь үсний эрүүл мэндэд мөн хэрэгтэй байдаг.
5. Резинэн боолт нь үсийг гэмтээх муу талтай. Аль болох зөөлөн даавуун боолт хэрэглэж байвал тохиромжтой.
6. Өдөр бүр хуйхандаа массаж хийх нь цусны эргэлтийг идэвхжүүлэх ба үсний ургалтад эрүүл мэндэд сайн нөлөөтэй.
7. Үснийхээ үзүүрийг 6-8 хоног тутамд бага зэрэг засуулж байх нь үсний үзүүрийг гэмтэхээс сэргийлнэ. Үсний үзүүр гэмтэж хугарах нь үсний ургалтад сөрөг нөлөөтэй.
8. Эрүүл хооллож, хангалттай сайн ус ууж бай. Тамхи татах зэрэг муу зуршил нь мөн үсний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
9. Үсээ хатаах үедээ үсний сэнс хэрэглэхээс зайлсхий. Мөн үсний индүү, ороогч хайч зэрэг нь үсийг түлэх сөрөг талтай. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд, хэргэлэхээсээ өмнө үс хамгаалагч цацлага цацаж байгаарай.
10. Зөвхөн үзүүр хэсгийг л анхаарч арчилах нь хангалттай биш. Нийтэд нь анхаарч арчилж байгаарай.
11. Үсний өнгийг сэргээн, чийгшил өгөх нөлөөтэй бүтээгдхүүн хэрэглэж байгаарай. Жишээ нь: Загасны тос үсэнд чийгшил өгч, өнгийг сэргээдэг.