Урин хавар дэргэд ирж дэгжин бүсгүйчүүд маань урт өсгийт, богино банзал өмсөн толгой дээгүүр алхах нь хотыг чимнэ. Гэвч зарим нэг мяраалаг бүсгүйчүүдийн хувьд хувцас энэ үеэр ямар хувцас өмсөхөө мэдэдгүй. Хүн бүхэн эхээс гоё сайхан болж төрдөггүй. Харин тэр өө сэвээ энгийн аргаар хэрхэн далдалснаас сайхан харагдах олон арга байдаг. Энэ нь эмэгтэй хүний эзэмшвэл зохих урлаг гэж хэлж болно. Магадгүй та гоо сайхан бие галбиртай ч байж болно. Тэгвэл тэр гоо сайхнаа улам тодруулах хэрэгтэй юм. Тухайлбал хөх, ташаа томтой эмэгтэйчүүдэд хоёр эгнээ товчтой, дунд зэргийн урттай хүрэм бүхий хослол зохимжтой байдаг. Харин булчинлаг биетэй хүүхнүүд мөр, нуруугаа ил гаргасан даашинз өмсвөл илүү тачаангуй харагддаг. Мөн цагаан судалтай хар хослол илүү өндөр, гоолиг харагдуулдаг. Том өгзөгтэй бол бариу даашинз өмсөхдөө гадуур нь өгзөг давсан урттай хүрэм өмсвөл илүү тохиромжтой юм. Бэлхүүсээр татсан богино жакет том хөхийг сайн далдалдаг. Харин трапецан хэлбэртэй юбка, мөн чацуу урттай хүрэм хоёрыг хослуулбал олон өө илүү дарагдана. Гоолиг нарийхан харагдъя гэвэл ганц товчтой хүрэм, урт өмд өмсөх хэрэгтэй. Бүдүүн гуятай бол өвдөг хүрсэн урт пиджак, нарийн өмдтэй өмсвөл зохимжтой. Урт ханцуйтай цамц, нарийн юбка нь туранхай , жижиг биеийг хэлбэртэй харагдуулна. Цээж богинотой бол цагаан цамц хагас товчлон, өмднийхөө гадуур тавьж өмсвөл зохимжтой. Ингээд бүсгүйчүүддээ амжилт хүсье.