06.11

“Талын салхи” мото наадам Цонжин болдогт болно

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр “Монголын чопперчин ахан дүүс”, “Red Falcons” ТББ-аас “Талын салхи” мото наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг өнгөрсөн жил “Хүй долоон худаг”-т зохион байгуулсан бол энэ удаад “Цонжин болдог” цогцолборт  энэ сарын 11-12-нд зохион байгуулах гэж байна. Мото наадмыг зургаадугаар сарын 11-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр нээх ажээ. Цугласан мотоцикльчид цуваа болон хөдлөх юм байна. Улмаар “Цонжин Болдог” цогцолборт хүрч албан ёсны арга хэмжээг эхлүүлэх юм.