06.11

Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлэв

Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду "Форбес" сэтгүүлийн хувилбараар жил бүр гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ.
Энэ жагсаалтыг сүүлийн 15 жилийн туршид Флойд Мэйвезер тэргүүлж байсан юм. Гэвч тэрбээр зодгоо тайлсан учраас Роналду энэ жагсаалтыг манлайлсан түүхэн дэх анхны хөлбөмбөгч төдийгүй багийн спортын төрлийн Майкл Жорданы дараах хоёр дахь төлөөлөгч болсон гэнэ.
Уг жагсаалтыг гаргахад сүүлийн 12 сарын хугацаанд авсан цалин, урамшууллыг тооцдог аж.
1. Криштиану Роналду – “Реал” /хөлбөмбөг/ - 88 сая доллар
2. Лионель Месси – “Барселона” /хөлбөмбөг/ - 81,4 сая доллар
3. Леброн Жэймс – “Кливлэнд” /сагсан бөмбөг/ - 77,2 сая доллар
4. Рожер Федерер - /теннис/ - 67,8 сая доллар
5. Кевин Дюрэнт – “Оклахома Сити” /сагсан бөмбөг/ - 56,2 сая доллар
6. Новак Жокович - /теннис/ - 55,8 сая доллар
7. Кэмерон Ньютон – “Каролина” /америк хөлбөмбөг/ - 53,1 сая доллар
8. Фил Микельсон - /гольф/ - 52,9 сая доллар
9. Жордан Спиф - /гольф/ - 52,8 сая доллар
10. Кобе Брайант  - “Лэйкерс” /сагсан бөмбөг/ - 50 сая доллар