06.13

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Аргын тооллын: 2016.6.13, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.53-21.52
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.