06.13

Д.Амарбаясгалан: Хотын удирдлагын бодлогын гадуур үлддэг захын гэр хорооллын хороодыг хөгжүүлэх шаардлагатай

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Амарбаясгалангийн сонгуулийн сурталчилгааны нээлт 2016 оны зургаадугаар сарын 12-нд боллоо. Тэрбээр Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороо буюу 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа юм. Д.Амарбаясгалан өнгөрсөн дөрвөн жилд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн билээ. 


Тэрбээр сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны иргэдтэй уулзах үеэрээ  “Миний хувьд 2008 оны сонгуулиас хойш найман жилийн хугацаанд Баянзүрх дүүргийг төлөөлж НИТХ-д сууж байна. Дөрвөн жилд нь эрх баригч, дөрвөн жилд нь сөрөг хүчин байж үзлээ. Залуугаасаа НИТХ гэж төр түмнийхээ төлөө зүтгэдэг байгууллагад орж ажиллалаа. Хангалттай туршлага суулаа гэж үзэж байна. Мэдээж аливаа зүйл сайн, муу олон талтай. Биднийг эрх барьж байхад, АН-ын эрх барьж байх үед иргэдийн аж амьдрал хэр дээшилж, боломж нь хэр нэмэгдэв гэж залуу хүний хувьд бодож явдаг нэг зүйл байдаг. Ер нь Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан гээд томоохон дүүргүүдэд ач холбогдол өгч, анхаарал тавьж ажиллах ёстой юм байна гэж бодож явна. Миний хувьд өмнө нь Баянзүрх дүүргийн 6, 15 гээд байшин хорооллууд, 9,19, 24 гээд гэр хорооллуудаас төлөөлөл болж дэвшиж байсан. Сая тойрог хуваарилагдахад захын гурван хороогоо сонгож аваад ирж байна.


Учир нь юу гэхээр ерөнхийдөө хотын удирдлагын бодлогын гадуур үлдээд байгаа захын гэр хорооллын хороодыг  хөгжүүлэх дутагдаад байна. Хотын төвийнхөө 2-3 километрт зам тавьж, цэцэг тарьж, байшин барьчихаад хот хөгжсөн гэж яриад байдаг. Энэ бол буруу зүйл гэж ойлгож байна. Тийм учраас би энэ хороодыг сонгож авч нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хот асар их хэмжээний мөнгө хөрөнгийг зарцуулсан. Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банк, улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт нийлээд 2.5 их наяд төгрөг. Үүнийг хэдүүлээ ард нь байгаа арван хоёр, гурван оронтой тоогоор биш энгийн амьдралд ойрхоноор тооцоолоод үзвэл, 80 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө байрыг 27 мянган ширхгийг барих хэмжээний мөнгө, нэг километр замыг хамгийн өндөр өртгөөр нь тэрбум төгрөгөөр барьдаг гэж тооцох юм бол 2500 км урт зам, сургууль цэцэрлэгийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр барьдаг гэж тооцвол 2500 сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хэмжээний ийм их хөрөнгө оруулалт өнгөрсөн дөрвөн жилд хийгдлээ. Энэ хөрөнгө оруулалт оновчтой байсан уу гэдгийг та бид шүүн тунгааж ярилцах ёстой. 


Миний тухайд энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг хангалтгүй, буруу хийгдэж байна, зохион байгуулалтгүй хийгдэж байна гэдэгт дөрвөн жил тэмцсэн. Та бүхэн хэвлэл мэдээллээр харсан байх. Надад УИХ-ын гишүүд шиг элдэв хамгаалалт байсангүй. Гэхдээ иргэд сонгогчдынхоо төлөө дуу хоолой нь болж, энэ увайгүй аашилж байгаа, эх захгүй мөнгө зарж байгаа нөхөдтэй дөрвөн жил тэмцэж ирсэн гэдгээ илэрхийлэхийг хүсч байна” гэсэн юм. Тэрбээр НИТХ-д сөрөг хүчний дарга байх үедээ хотын дарга Э.Бат-Үүлийн өөрийн хүү Б.Чулуудайд тендер өгсөн, 410 тэрбум төгрөгийг ногоон уут, нэг наст цэцэг, Даншиг наадам, рейлбус, данхар бүтэц, давхар орон тоо, өрөө тасалгаа, унаа шатахуун, тавилга хэрэгсэл зэрэгт үр ашиггүй зарцуулж, хууль зөрчсөн үйлдлүүдийг илчилж, сөрөг хүчний даргын үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

 

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Амарбаясгалангийн сонгуулийн штаб. 

www.amarbayasgalan.com