Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-аас өнөөдөр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарсан талаар мэдээллээ. Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй 0.6 хувьтай байхад зарлага 21.1 хувь буюу 520 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж. Төсвийн санхүүжилтэд урсгал зардал 363 тэрбум төгрөгөөр илүү буюу 16.9 хувь, хөрөнгийн зардал 129 тэрбум төгрөг буюу 44.9 хувь, урсгал шилжүүлэг 100 тэрбум төгрөг илүү буюу 11.7 хувиар илүү санхүүжүүлсэн дүн гарчээ.