Яруу найрагч Ц.Хулан саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хатуухан үгтэй ил захидал илгээсэн. Тэгвэл хилийн чанадад амьдарч байгаа яруу найрагч Х.Тэргэл Ц.Хулангийн захидлын талаар "Ерөнхийлөгч Мартын 8-ны бэлгэнд соёлын гавьяатын тэмдгийг бэлэг болгож өгдөг болчихсон гэж байна. Ямар том бэлэг өгдөг юм бэ манай Эбэ Ерөнхийлөгч чинь. Манай Хулан ч том бэлэг хүнээс авдаг юм байна шүү мартаар. Манай ангийн зохиолч Б.Батрэгзэдмаа, Дашийн Оюунчимэг нарт Эбэ Мартын 8-ны бэлгэнд соёлын гавьяатын тэмдгээ өгчихгүй л юм байх даа. Зангарагтай бэлэг байна уу үгүй юу. Ерөнхийлөгч маань ч хоншоортой эр юм, Хулан маань ч жаатай юм байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ.