06.14

Э.Энхболд: Одоо бодоход би тэр үед “түүхий” байсан байна лээ

Загвар өмсөгч Э.Энхболд "Боловсрол” телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоуны оролцож чамгүй авьяаслаг нэгэн гэдгээ харуулаад байгаа билээ. Тэгвэл модель залуу загварын карьертаа сэтгэл хангалуун байдаг гэнэ шүү. Энэ тухайд тэрбээр "Надад дэлхийн тайзнаа алхах  хүсэл байхгүй. Моделийн хувьд миний карьер болсон гэж үздэг. Нас бага, ганц бие байсан бол дэлхийн тайз мөрөөдөөд явж байж болох юм. Одоо би гэр бүлтэй, тогтсон сайхан амьдралтай. Тиймээс одоогийн энэ карьераа болсон гэж үздэг. Сэтгэл хангалуун байдаг. Би “Mister World”-д оролцоод авьяаслаг 10 мистерийн нэг болсон. Энэ тэмцээн нь “Miss World”-ийн эрэгтэй хувилбар нь. Эрэгтэй загвар өмсөгчдийн хувьд хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн. Энэ тэмцээнд урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая “Аав, ээж хоёр минь” дууг дуулж байлаа. Одоо бодоход би тэр үед “түүхий” байсан байна лээ. Хөгжим дээрээ бага зэрэг ажилласан бол топ 10-т орох байсан" хэмээн ярьжээ.