Хичээлийн жил эхлэнгүүт Монголын хамгийн том асуудал цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүй байдал болдог. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж өдөржин, шөнөжин дугаарлан зогсох нь энгийн үзэгдэл. Тэгвэл улс төрийн ууган нам МАН энэ асуудлыг шийдэх гарцыг танд санал болгож байна. "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар, хүртээмж, материалыг баазыг бүрдүүлнэ. Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан "Байгууллагын цэцэрлэг"-ийг төрөөс бодлогоор дэмжинэ. Түүнчлэн бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт заажээ.