06.15

Люси Лью аз жаргалаа бусадтай хуваалцах дургүй

Холливуудын нэрт жүжигчин Люси Лью өнгөрсөн онд тээгч эхээр хүүгээ төрүүлсэн билээ. Тэрбээр хүүгээ анх мэндлэхэд зургийг нь өөрийн инстаграм хуудастаа нийтэлсэн ч түүнээс хойш нэг ч зураг нийтлээгүй байдаг. Тэгвэл үүнийгээ жүжигчин бүсгүй аз жаргалаа бусадтай хуваалцах дургүй хэмээн тайлбарлажээ. Тэрбээр "Хүүгээ нууцлахыг хүссэн бол би анхнаасаа л Роквеллийн зургийг инстаграмдаа нийтлэхгүй байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүүгийнхээ зургийг эсвэл хүүтэйгээ олон нийтийн газраар явдаггүй учраа тайлбарлах гэхээр нэг л учраа олохгүй юм. Аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй ээж хүний сэтгэл гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарламаар байна" хэмээн тайлбарласан байна. мөн тэрбээр "Надад үнэ цэнтэй бас нууцлахыг хүсдэг аз жаргал, хувийн амьдрал гэж бий" хэмээн онцолжээ.