Алдарт жүжигчин Арнольд Шварценеггер, АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон нар домогт боксчин Мухаммед Алигийн оршуулгын үеэр сэлфиджээ. Энэ зургаа алдарт жүжигчин жиргэсэн байна. Тэрбээр зургаа “Мухаммед Алигийн гэгээн дурсгалд зориулж гайхамшигтай үг хэлсэн найз, Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой уулзахад сайхан байлаа” хэмээх тайлбартай жиргэсэн бөгөөд оршуулгын арга хэмжээнд оролцож байгаа хэрнээ инээмсэглэн сэлфидсэн нь олны дургүйцлийг хүргээд амжжээ.