06.18

А.Чингүүн Л.Эрдэнэчимэг гишүүний үйлдэлд бухимдав

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн халамцуу үеийн ёс бус хэллэгтэй нэгэн бичлэг цахим ертөнцөд тархсан даруйдаа олны шүүмжлэлийг дагуулжсан. Түүнчлэн энэ “хэрэгт” хамрагдсан цөөнгүй хүний нэр хүнд ч унаад байгаа юм. Тэгвэл олон нийтийн сүлжээнд энэ талаар яригдсаар байгаа бөгөөд хүмүүс өөрсдийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, улстөрч хүнд байж боломгүй үйлдэл гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг буруушаасан хэвээр байна. Тухайлбал, загвар өмсөгч А.Чингүүн энэ талаар “Солонгос улс даяар Эрдэнэчимэг гишүүний үйлдлийн талаар цочирдож байна. Хуулиа өөрөө батлаад өөрөө зөрчдөг... Монгол Улсын нэр хүнд унаж байна даа, энэ хүнээс болоод...” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.