“Номин талст” хамтлагаас гарснаа албан ёсоор мэдэгдсэн дуучин Т.Дэлгэрмөрөн өдгөө чөлөөт уран бүтээлч гэгдэж яваа. Тэгвэл дуучин залуу “Сүнс” хамтлагийнхантай цуг Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болжээ. Тэрбээр “Миний андууд сайн сууцгааж байгаарай. Тэр нэг тэнгэр нь цоорсон өдрөөс хойш тэмцэж, ялж, ялагдаж явсаар бүр өөрийгөө гээж орхиж. Сайныг ч харлаа, саарыг нь ч хаслаа. Нүдээ бэлчээж, сэтгэлээ сэргээе. Харийн нутагт Монголоо санах ахан дүүсээ баярлуулж анд нь “Сүнс”-ийнхэнтэйгээ арзайлгачихаад ирье ээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.