06.20

Үлгэр жишээ гэр бүл

“Их засаг” их сургуулийн үүсгэн байгуулагч Н.Ням-Осорын хүү Учрал улс төрийн ертөнцөд өнгөтэй яваа. Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүч үзэж байгаа билээ. Боловсролын салбар, эрдэм номын үйлст биеэ зориулсан Н.Учрал хэнд ч гологдохооргүй өндөр боловсролтой, өөрийн телевиз, радио, мөн сургуультай. Ажил мэргэжил, хувийн нэр хүндийн хувьд амжилттай яваа бөгөөд нэр цэвэр залуу. 
 
Тэгвэл түүний гэр бүлийн амьдрал ямар байдаг бол. Н.Учрал амьдралын ханиараа Ч.Сэлэнгэ гэх бүсгүйг сонгож өдгөө хоёр сайхан хүүхдийн эцэг, эх болоод амжжээ. Тэдний гэр бүлийг найз нөхөд нь “Үлгэр жишээ гэр бүл” гэдэг бөгөөд Сэлэнгэ бүсгүй нөхрийнхөө ард асаалттай танк мэт найдвартай ар талыг даадаг чамбай, ажил хэрэгч нэгэн байдаг аж. Өндөр боловсролтой тэрбээр Н.Учралын сайн хань төдийгүй сайн зөвлөх нь байдаг гэсэн шүү. Гэргий Ч.Сэлэнгэ нь түүнтэй хамт хилийн чанадад суралцаж байсан бөгөөд анх боловсролын экспо дээр нэг нэгнийгээ олж харсан аж. Н.Учрал “Би эхнэртээ анхны харцаар л дурлаж эргүүлсээр байгаад авч суусан. Удаан араас нь гүйсэн дээ. Тэгээд эргүүлэхдээ арай өөр “тактик” сонгосон. Түүнийгээ онгоцоор Малайз явахад нь CD тоглуулагч бэлэглэн дээр нь бүх сэтгэлийн үгээ, дуунуудын цуглуулгын хамт өгч байлаа” гэсэн юм. Харин Ч.Сэлэнгэ бүсгүй “Миний хань чинь сайн аав, сайн хань. Түүнтэй энэ зэрэгцэх нэгэн байхгүй. Ер нь эмэгтэй хүний аз жаргал гэдэг халуун дулаан уур амьсгалтай гэр бүл шүү дээ. Хүүхдүүд маань аавдаа амь. Намайг бараг тоохгүй ш дээ /инээв/ Нөхөр бид хоёр яг л анх танилцаж байсан үе шигээ нэг нэгэндээ тэмүүлж, хайрлаж байдаг болохоор би их азтай бүсгүй гэж өөрийгөө боддог” гэсэн юм. 
 
Ажил, гэр бүлээ аль алийг нь орхигдуулалгүй ийнхүү амжилттай авч яваа ийм гэр бүл ховор. Тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

О.Уянга