“Universe best songs” уралдааны анхны ялагч Ч.Цэлмүүн өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Тэрбээр анхны цомгоо гаргаснаас хойш багагүй удсан. Тэгвэл хоёр дахь цомгийн ажилдаа хэдийнэ орсон гэнэ. Энэ тухайд дуучин бүсгүй "Эхний цомгоо “Exodus” нэртэйгээр гаргаж байлаа. Хоёр дахь цомгоо “Defined” гэж нэрлэсэн. Бусдын үзэл бодол намайг тодорхойлохгүй, би аль хэдийнэ өөрийгөө олчихсон хүн гэсэн утгаар энэ нэрийг сонгосон. Долоон дуутай. Аавын минь бичсэн шүлгээр бүтсэн дуунууд ч багтсан. “Ocean grey” студитэй хамтарч байгаа. Ирэх есдүгээр сард бэлэн болгохоор төлөвлөсөн" хэмээн ярьжээ.