Дуучин Daisy ам барьж дуулахыг хорьж чадах нэр дэвшигчийг дэмжих гэнэ. Тэрбээр “Ам барьж дуулахыг ер нь хорьж чадах тийм хүнийг энэ сонгуульд дэмжээд, гаргаад өгье өө. Та минь ээ, тэгэх нэр дэвшигч байна уу. ТВ энэ тэр одоо шинэчлэгдээч ээ, байнга ам бариулж дуучдыг зовоож байдаг. Зарим нэг нь “духлаа” дуучдыг хөөргөж байхаа боль. Ам бариад од болснууд нь одоо зайгаа тавьж, өөр юм хийсэн нь дээр шүү. Соори, үнэнээ л хэллээ. Шүүмжлээд муулбал муулцгаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.