Дуучин Нара буюу М.Нарантуяа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр сонгуулийн зардлаа хүүгээсээ зээлсэн гэнэ. Энэ тухайд тэрбээр "Хайртай Бунжаагаа төрснөөс хойш 1,2насны төрсөн өдрийн баяраар цугласан мөнгийг ээж нь хадгаламжинд хийсэн байсан яах ч аргагүй сонгуулийн ажилдаа хүүгээсээ зээллээ.
Ээж нь УИХ гишүүн болохоороо эхний гурван сарын цалингаа хүүгийнхээ хадгаламжинд буцааж хийнэ ээ.
100гаруй сурталчилгааны ухуулагчдын өдрийн хоол унааны зардал болон бусад зардлууд яах аргагүй том асуудал болж байгаач давж туулна биздээ☺️ Үлдсэн 7000 ширхэг хэвлэлээ авч чадаагүй Сод Пресс ХХК-д чирэгдэл учруулж байгаад уучлаарай" хэмээн бичсэн байна.