УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа ууж, тамхи татаж байгаа бичлэг олон нийтэд ил болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Өчигдөр “Л.Эрдэнэчимэг нэрээ татлаа” гэх утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнийг Л.Эрдэнэчимэгийг сонгуулийн штабаас үгүйгээд байсан юм. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудалд албан ёсны тайлбар хийжээ. Тэрбээр “Миний бие сонгогч түмэндээ үнэн бодит мэдээлэл бүхий тайлбарыг УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр бичин илгээж байна” гээд “Сонгуулиас өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга “Эрка эгч ээ таны тухай тун таагүй бичлэг манай найз Т.Алтаншагайд байна. Та хоёрыг холбоод өгөх үү” гэж асуухад нь би тоогоогүй юм. Эдгээр нөхөд тэр бичлэгээ үнэд хүргэхээр явж байжээ. Надаас санхүүгийн дэмжлэг авч байсан Г.Уянга улстөрчдийн хэлдгээр “Түгжил” нэгэн юм. Миний бие түүнд хандан “Ямар учраас утсаар бичлэг хийсэндээ сонгогдод минь тайлбар хийгээч” гэж гуйсан. Тэгэхэд “Та тэр 200 сая төгрөгийг нь хэл амгүй өгчихсөн бол асуудал үүсэхгүй байсан” гээд утсаа салгачихлаа” хэмээсэн байна.
Г.НАРАН