06.24

Жүжигчин Цоомоогийн бухимдлаа тайлах арга

 “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо инээдмийн жүжигчдийн төлөөлөл. Хүнийг уйлуулахаас инээлгэх хэцүү гэж ярьдаг жүжигчин бухимдлаа хэрхэн тайлдаг тухайгаа ярьжээ. Тэрбээр "Ажилдаа түүртээд бухимдах үе гарна. Би ч өөрөө түргэн ууртай. Гэхдээ танихгүй хүнд биш, намайг сайн мэддэг, дотнын хүмүүстээ уураа гаргачихдаг юм. Орилох, уйлах үе бишгүй гарна шүү дээ. Уурласан үедээ чимээгүй гараад явчихна, утсаа шиднэ гээд янз бүрийн үйлдэл хийнэ. Гэхдээ уур их хурдан гарчихдаг. Сайхан орилчихдог. Ганцаараа энд тэндхийн булан тохойд очиж байгаад орилдог. Стресс тайлагдаад, дотор “буцалж” байсан зүйл гараад явчих шиг санагддаг" хэмээсэн байна.