Загвар өмсөгч С.Төгс цахим хуудаснаа найзын тухай бодлоо хуваалцжээ. Тэрбээр “Хэрэгтэй хүнтэй найз байх нь чухал ач холбогдолтой гэх юм. Тэр хүнд би хэрэгтэй болохоор л найз болох гээд үзээд байна гэж ойлгох уу. Тэгээд найз гэдэг чинь хоорондоо бүх зүйл ярьдаг уулздаг жаргал зовлонгоо хуваалцдаг хүнийг хэлдэг болохоос хэрэгтэй учраас амьдралдаа байлгадаг хүнийг хэлдэггүй биз дээ. Яг үнэндээ хувь хүний нь хүндэлдэггүй зүгээр хэзээ нэгэн цагт хэрэг болно оо гээд алтан цагаасаа хугаслаж дуртай дургүй уулзаж цагийг өнгөрөөнө гэсэн үг юм уу? мэдэхгүй ээ миний сэтгэхүй биш байна. Ер нь ижил филисофитой хүмүүс хоорондоо найзалдаг″ байх. Миний үзэл бодол бол биш байна” хэмээн бичжээ.