06.25

С.Сэрчмаа: Далавчтай болох нь дутлаа л даа

Дуучин С.Сэрчмаа нэлээд бухимдсан бололтой. Учир нь тэрбээр "Хэдэн өдөр дараалан машинаа ачуулангаа алдаад сая эмнэлэгт хүүхдээ үзүүлж байгаад гартал бас машин ачих гэж байхад нь ам мөлтөс ачуулалгүй машинаа авч үлдлээ. Бичлэгт орсон тул торгуулиа та төлөөрэй гээд бөөн хуудас цугларах шинжтэй.Машин тавих зогсоол цагаа тулахаар олон нийтийн үйлчилгээний газруудад олддогггүй тийм ээ. Зогсоол олдохоор жишээ нь, Урт цагаан гэхэд борооны шавартай ус тогтсон хотгор гүдгэр зогсоолууд буухын аргагүй.Тэгэхээр усны гутлаа цүнхэлж явах хэрэгтэй болох нь. Дээр нь уртын харайлтаар хичээллэх хэрэгтэй болох нь. Ууланд авиралтаар бас сурах хэрэгтэй болох нь. Далавчтай болох нь нээрээ дутлаа л даа. Хотдоо бид яаж тайван амьдрах вэ?  Боож үхмээр юм" хэмээн бичжээ.