Найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүүтэй амьдрал зохиохоосоо өмнө Б.Янжиндулам гэх бүсгүйтэй ханилж хүүтэй болцгоосон гэдэг. Тэр хүү нь хөтлөгч Я.Учрал бөгөөд өөрийн нэвтрүүлэгтээ аавыгаа урьж байсныг уншигчид санах биз ээ. гэдгийг уншигчид маань мэдэх биздээ. Хөтлөгч Учрал ээжээсээ ганц ч хойд ээжээсээ хоёр дүүтэй болж таараад байна. Тэгвэл найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Х.Баярмаа ахтайгаа холбоотой байдаг аж. Саяхан нэгэн үйл ажиллагааг ах дүүс хамт хөтөлсөн байна. Энэ тухайд жүжигчин Х.Баярмаа өөрийн цахим хуудаснаа “Бид хоёр адилхан байна уу. Агаатайгаа хөтлөөд сайхан байлаа. Би чинь төрсөн ахтай хүн шүү дээ. Агаагаас сурах юм их бий, сонсох ч юм их бий гэж. Дүү нь танийхаа улаан фэн шүү дээ. Миний сайхан ах” хэмээн хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ.