Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс МУГЖ, дуучин С.Жавхлан ганцаараа ялалт байгуулсан билээ. Тэрбээр өнөөдөр СЕХ-ноос түр үнэмлэхээ гардсан юм. Энэ үеэр тэрбээр “Би суухгүй, явна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Эднийг хөлдөө чирч бөөн юм болно. Намайг хараад нойр нь хүрэхгүй бөөн л болох байх даа” хэмээн ярьсан юм. Ингэхээр мань хүн чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүн болох бололтой.