07.01

”Spice Girls” аялан тоглолтоо хойшлуулав

Эргэн нэгдэж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр болсон хэмээн зар тараасан "Spice Girls" хамтлагийн гишүүд анхны цомгоо гаргасны 20 жилийн ойд зориулсан аялан тоглолтоо нэг жилээр хойшлуулсан байна.Энэ талаар хамтлагийн гишүүн Мэл Би “Энэ жил бол манай хамтлагийн хувьд ойн жил юм. Аялан тоглолтоо яг одоо эхлүүлсэн бол их сайхан болох байсан. Гэвч бидний тоглохыг хүссэн концертын танхимууд бүгд захиалгатай, эзэнтэй болсон байна. Тийм учраас бид нар аялан тоглолтоо хойшлуулахад хүрэв. Нас яваад байдаг. Бид яаравчлах хэрэгтэй болов уу” хэмээн хамтлагийн ярьсан байна. харин хамтлагийн эргэн нэгдэлт чухам хэзээ болохыг тэрбээр тодорхой мэдээлээгүй аж.