Дуучин Нара буюу М.Нарантуяа 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн билээ. Тэгвэл урлагийнхны төлөөлөл болсон дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэтунгалаг, Нара, Бэки нараас МУГЖ ганцаараа бие даагч болж гишүүн хэмээх алдрыг зүүхээр болсон. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсноо зарласнаас хойш хэл амны бай болоод байсан дуучин Нара хэдийгээр гишүүн болж чадаагүй ч чамгүй өндөр санал авсан байна. Гэхдээ энэ удаа өвдөг шороодсон ч тэрбээр 2020 оны сонгуульд дахиж хүч үзнэ гэдгээ нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Ямартай ч Нара гандан буурахгүй дөрвөн жилийн дараа илүү хүчтэй буцаж ирнэ хэмээгээд байна.