07.02

Өнөөдөр ”Чингис”-ийн талбайд сонгодог үдшийн цэнгүүн болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг  “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна. 

Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм. “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүн өнөө орой 21 цагаас Чингисийн талбайд болно. Одоогоор тус арга хэмжээний тайз заслын ажил Чингисийн талбайд ид өрнөж байна. Тайз заслын ажил хийж байгаатай холбогдуулж Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа юм.