07.04

НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр томилно

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг долоодугаар сарын 4-ний өдөр буюу Даваа гарагт 11:00 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэсэн юм. Үүнд:

    Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
    Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. МАН-ынхан олонх болсон учир хотын даргыг томилох ёстой. Тэд өнгөрсөн баасан гарагт УЗ-өө хуралдуулж хотын дарга Су.Батболдын нэрийг дэвшүүлээд байгаа юм.