07.06

Н.Мөнхсоёл: Өмссөн эд нь хүнээ дагаад үнэтэй харагдахдаа л гол нь байдаг юм

Жүжигчин Н.Мөнхсоёл цахим найзуудынхаа хорон үгэнд багагүй бухимдсан бололтой. Учир нь тэрбээр “Хуурамч хямд гутал өмслөө, ямар том хөлтэй юм бэ” гээд л шүүмжлэх юм. Үнэндээ надад 1000-2000 доллараар брэндийн үнэтэй гутал авах мөнгө нь ч байхгүй, хүсэл ч байхгүй! Хүн үнэтэй хувцас өмсөхдөө биш өмссөн эд нь хүнээ дагаад үнэтэй харагдахдаа л гол нь байдаг юм. Миний том хөл чинь их хөөрхөөн, баргийн чулуунд бүдрүүлэхгүй аваад явчихдаг юм. Би чинь уг нь 170 см өндөртэй, 38 размерын гутал өмсдөг л дөө. 160 см өндөртэй, 36 размер өмсдөг байсан бол “Ямар жижигхэн хөлтэй юм. Яаж алхаж байна аа” л гэх байх даа, бас” хэмээн цахим хуудаснаа бичжээ.