07.07

С.Сарнайгийн ээж Г.Ганхүүг буруутгав

“Яг түүн шиг” шоуны ес дэх дугаараас загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин Н.Мөнхсоёл нар хасагдсан билээ. Тэгвэл загвар өмсөгч С.Сарнайгийн ээж “Шүүгч Ганхүүгийн “ачаар” хасагдав аа, хөөрхий. Шоу гэж хэлж, эрээвэр хураавар хүмүүсийг оруулчихаад эцсийн бүлэгт тэмцээн болж хувираад мэргэжлийн бус хоёр хүнийг хасч орхив гэж. Дараа дараагийнхаа тэмцээнд дан мэргэжлийн хүмүүсийг оруулж, шударга өрсөлдүүлэх хэрэгтэй. Тэгээд бас наймхан хүнээс хоёрыг нь хасаад байгаа юм аа. Зургаан байртай юм байх даа. Шал ойлгомжгүй юм. Охин минь энэ шоугаар хэн гэдгээ таниулсанд нь баяртай байгаа. Хамгийн гол нь, мэргэжлийн бус хүмүүсийг мэргэжлийн дуучидтай уралдуулж, тэмцээн болгож инээд хүргээд. Дунд нь бүр Буриад улсын Ардын жүжигчин хүн хүртэл байгаа шүү дээ” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.