“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан хөтлөгч П.Анужин өнгөрсөн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Гэсэн ч тэрбээр тус тойрогт бие даан нэр дэвшсэн МУГЖ С.Жавхланд ялагдсан юм. Ингэснээр түүний улс төрийн карьер ерөнхийдөө өндөрлөж байна. МАН сонгуульд ялагдсан гишүүддээ дөрвөн жил хаалт тавьдаг зарчмаараа өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаараа зарим нөхдөд хариуцлага тооцжээ. Тодруулбал, А.Телейхан, Д.Оюунбилэг, П.Анужин, Б.Амарсанаа нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн байна. Ингэснээр хөтлөгч П.Анужин цаашид юу хийх бол гэх асуулт үүсээд байгаа юм. Элдэв бичлэг, хоорондын таагүй харилцаанаас болоод нэвтрүүлгээ зогсоогоод байгаа тэрбээр нэг хэсэгтээ амрахыг илүүд үзсэн бололтой. Тиймдээ ч цахим хаягаа хүртэл хаагаад амжжээ.