07.08

Хүй долоон худагт 2019, Төв цэнгэлдэхэд 2100 цагдаагийн алба хаагч ажиллана

Төрийн их баяр наадмын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид албаны бэлэн байдалд ажиллана. Өчигдрөөс эхлэн сурын харвааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтанд гарч ажиллаж эхэлсэн байна. Баяр наадмын өдрүүдэд нийт цагдаагийн байгууллагын 4800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс 2019 нь Хүй долоо худагт, Төв цэнгэлдэхэд 2100 орчим алба хаагч ажиллана. Түүнээс гадна Хууль сахиулах их сургуулиас 500 гаруй сонсогч, олон нийтийн цагдаагийн 214 ажилтан оролцоно. Мөн оюутан цагдаа болон бусад хэв журам сахиулах чиглэлээр сайн дурынхан ажиллах юм байна.

О.Сайхан