07.18

Үс засуулбал эд мал арвидна

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймаа хийх, бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой.