Жүжигчин Б.Хулан амьдралын тухай бодол, хайр дурлалын талаарх ойлголтоо нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцжээ. Тэрбээр “Ер нь бол эр эмийн амьдрал дахиад хэдэн ч удаа олдож болно. Харин хүүхэд, эцэг эхийн элэг бүтэн амьдрал дахиж хэзээ ч олдохгүй” хэмээн онцолсон байна. Түүний энэхүү “онол” нь багагүй шүүмжлэл дагуулсан ч гэлээ, гэр бүлийн амьдралын бат бөх харилцааг илүү чухалчилсан хэмээн түүнийг өмөөрөх хүн олон байгаа гэсэн шүү.